Хоосон чанарыг судлах тусам
амьдралд хорогдох хүсэл багасана
Би цуурай бие минь бишүүрхэл минь
Бий хирнээ байхгүй
Би цуурай хашгираад л байдаг дууны чинь хэмнэл атлаа
Хаана ч байхгүй хоосон
Үгүй дээ нээрээ би хэн ч биш
Өөртэй минь барьцах хүн үгүй
Үнэндээ магадгүй би алдартан ч байх болох
Үнсэлт минь тэврэлт минь гэхдээ л үл үлдэнэ
Чөтгөрийн ад биенд минь шүглэсэн учир
Чиний чадахгүй хэдэн мөрийг холбодог байж мэдэх
Чухамдаа яг л тиймийн учраас
Чулуунаас ойсон цуурай шиг хоосон байж болох
Би ,би яг л цуурай
Бие минь бичлэг минь
Бишүүрхэл минь бардамнал минь
Хайр минь хардалт минь
Хаана ч байхгүй хоосон хирнээ
Хашгирсан дуу шиг чинь чамд сонсогдох
Би цуурай....................


Сэтгэгдэлүүд:
чамд дурласан шүлэг үзэгдэх хэрнээ баригдахгүй
чамд дурласан би баригдах хэрнээ тогтохгүй....
Сэтгэгдэл үлдээх: